Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодтой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2024-03-29 10:12:33

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан Тусгай элч Жан Тодыг энэ сарын 27-нд хүлээн авч уулзав.


Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяныг Монгол Улсад өрнүүлэн, улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх зам хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлэв.


Тусгай элч Ж.Тодт Монгол Улсын замын аюулгүй байдлын нөхцөл байдлыг дээшлүүлэх шаардлага байгааг онцолж, НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян нь энэ чиглэлд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгааг тэмдэглэв.


Тусгай элч Ж.Тодт энэ сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяны нээлтийн дугуй ширээний уулзалтад оролцож, мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам болон Улаанбаатар хотын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна.


Холбоотой мэдээ