ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссартай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-02 16:03:02

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 1-3-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кайрат Абдрахманов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол-ЕАБХАБ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Уулзалтын үеэр үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, хангахтай холбогдсон хууль тогтоомж, Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр Дээд комиссарын албатай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.


ЕАБХАБ нь 57 гишүүнтэй бөгөөд Монгол Улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр нэгдэн орсон.






Холбоотой мэдээ