НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг “Найрамдал” медалиар шагнав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг “Найрамдал” медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 21-нд гардуулан өглөө.
40 өдөр