Баян-Өлгийд коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-12 09:15:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт бүртгэгджээ.

Тодруулбал, 21 настай иргэн энэ сарын 7-ны өдөр Замын-Үүд боомтоос Удаанбаатарт, энэ сарын 11-ний өдөр хувийн унаагаар Өлгий хотод ирсэн байна. Тэрээр өндөр халуурч аймгийн Нэгдсэн эмнэлэгт очжээ. 

Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ сарын 12-ны 03:00 цагт шуурхай хуралдаж, өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах, аймгийн захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах, ресторан, цэнгээний газрууд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоох, өвчтөний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д шуурхай хүргэх шийдвэр гаргасан байна. 

Холбоотой мэдээ