NASA Сар, Ангараг руу нисэх сансрын шинэ үеийн нисгэгчдийг сонгон шалгаруулна

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-02-12 12:00:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ сансрын шинэ үеийн нисэгчдийн сонгон шалгаруулалт зарлажээ.


Сонгон шалгаруулалтад тэнцсэн сансрын нисэгчид Сар, Ангараг гаргийг эзэмших “Artemis” хөтөлбөрт оролцох юм. Хүсэлтийг гуравдугаар сарын 2-ноос 31-ний хооронд хүлээн авах аж.


Хүсэлт гаргагчид Америкийн иргэншилтэй, шинжлэх ухаан, технологи, инженер болон математикийн салбарт магистрын зэрэгтэй байх ёстой. Ирээдүйн сансрын нисгэгчид мөн холбогдох чиглэлээр хоёр жилийн туршлагатай, эсвэл тийрэлтэт нисэх онгоцны командлагчийн хувиар 1 мянган цаг ниссэн байх ёстой гэнэ.


2021 оны санхүүгийн жилд NASA-гийн үйл ажиллагаанд зориулж 25.2 тэрбум ам.доллар төсөвлөхийг Америкийн Засгийн газар даваа гарагт Конгрессоос хүссэн байна. Энэ нь есдүгээр сарын 30-нд дуусах энэ оны санхүүгийн жилийнхтэй харьцуулахад 12 хувиар их төсөв юм. АНУ-ын Засгийн газар “Artemis” хөтөлбөрт нийтдээ 12.3 тэрбум ам.долларыг энэ төсөвт тусгахыг санал болгожээ.


Холбоотой мэдээ