Эгч дүү гурав хамтран хүүхэд харах үйлчилгээ эрхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 16:20:19

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн Эрдэнэчимэг хоёр дүүтэйгээ хамтран хүүхэд харах үйлчилгээ явуулахаар болж бэлтгэл ажлаа хангаад байна. Сүхбаатар аймгийн сумдаас анх удаа хүүхэд харах үйлчилгээг эрхлэхийг зорьж байгаа нь энэ.

Сумын удирдлагын зүгээс Өмнө айл амьдарч байгаад орхигдсон хуучин барилгыг өгчээ. Ингээд засвар хийж тохижуулан хоёр өрөө гал тогоо бүхий бяцхан байрыг 4 сая төгрөгөр засварласан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулахад боломжийн гэж үзсэн тухай Дарьганга сумын иргэн Г.Эрдэнэчимэг хэллээ.

Хуулиараа нэг багшид таван хүүхэд оногдоно. Төрөөс хувьсах зардал багш нарын цалинг нь олгоно. Энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл Дарьганга сумын 15 хүүхэд гэртээ хэн нэгэн хүнээр сахиулан суух бус цэцэрлэгт үе тэнгийнхэнтэйгээ хамт сурч хүмүүжин, бие хүн болж төлөвшинө. Гурван багшийн ажлын байр бий болж, хүүхдээ хардаг 15 эцэг эх ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэх юм.

Харин Сүхбаатар аймгийн төвийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх 3 ч газар байгуулагдсан. Тэдэнд зориулсан мэргэжил арга зүйн сургалтын ХГБХХ-ээс шат дараатай зохион байгуулж байгаа юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ