Коронавирусний халдварын сэжигтэй тохиолдлыг үгүйсгэжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-14 10:07:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт бүртгэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Мэргэжлийн байгууллагууд сэжиг илэрсэн иргэнээс дээж авч, ХӨСҮТ-т хүргүүлэн шинжлүүлэхэд шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Уг асуудлаар ЭМЯ-наас өнөөдөр 11:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. 

Холбоотой мэдээ