Орон сууцны орцуудыг цэвэрлэж ариутгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-02-15 13:19:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд 43 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг. СӨХ-ныхон аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу нийтийн орон сууцны байрнуудын орц, цахилгаан шат, зоорийн давхруудад ариутгал, нойтон цэвэрлэгээ болон гадна орчны цэвэрлэгээний ажлыг эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар 168 орцыг цэвэрлэж ариутгасан байна. Дээрх ажилд аймгийн Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Сууц өмчлөгчдийн холбоо, багийн захиргаанаас хяналт тавьж байгаа юм.

Байр, орон сууцны ариутгал, цэвэрлэгээний ажил зөвхөн үйлчлэгчээс хамаарахгүй оршин суугчдын оролцоо, сэтгэл хандлага маш чухал гэж СӨХ-ноос мэдээлэв.

Мөн 11 хогийн савыг халдваргүйжүүлжээ. Төлөвлөгөөнд тусгаснаар нийтийн эзэмшлийн орон сууцны хогийн савны ариутгалыг өдөр бүр хуваарийн дагуу хийж гүйцэтгэх аж.

Иймд иргэд оршин суугчдад байр орон сууцандаа цэвэр цэмцгэр амьдрах, хогоо ил задгай хаяхгүй байхыг НААҮГ-аас уриалж байна.

Холбоотой мэдээ