Элсэлтийн ерөнхий шалгалтыг 1300 гаруй хүүхэд өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-17 10:35:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгаас 1300 гаруй хүүхэд оролцоно. Арванхоёрдугаар ангиа төгсч буй 1300 сурагч байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл цахимаар үргэлжилнэ. Монгол хэл, бичгийн шалгалт ирэх сарын 28-нд улс орон даяар зэрэг болно.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг авахдаа Улаанбаатар хотын гурван дүүрэгт царай таних технологийг туршилтаар ашиглах аж.

Хэрэв амжилттай болвол ирэх жилээс улс орон даяар хэрэгжүүлэх юм. Мөн монгол хэл, бичгийн шалгалтдаа хүндэтгэх шалтгааны улмаас орж чадаагүй бол давтан шалгалт өгч болно.  

Холбоотой мэдээ