“Хачин жигтэй хэргүүд” цувралын шинэ трейлер цацагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-17 12:46:52

МОСКВА. /TASS/. “Хачин жигтэй хэргүүд” цувралын дөрөвдүгээр бүлгийн шинэ трейлер цацагджээ.


Тус цувралын үйл явдал Индиана муж улсын Хокинс хотод 1980-аад оны дундуур өрнөдөг билээ. 2016 онд гарсан эхний бүлэгт хэсэг бүлэг нөхөд найз Уиллагийн нууцлагаар алга болсон хэргийн учир шалтгааныг хайдаг бөгөөд тэдэнд туслахаар ер бусын чадвартай "Eleven" хэмээх охин ирдэг тухай өгүүлдэг байна. 


Цувралын хоёрдугаар бүлэг 2017 онд гарсан бол 2019 онд дэлгэцнээ гарсан гуравдугаар бүлгийн үйл явдал 1985 онд өрнөдөг аж. Цувралын 4 дүгээр бүлэг хэзээ гарах нь тодорхойгүй байгаа хэдий ч ирэх оноос өмнө дэлгэцнээ гарч магадгүй байна.  



Холбоотой мэдээ