Говь-Алтайд дахин газар хөдлөв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-17 13:08:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жаргалан суманд хоёрдугаар сарын 17-ны 11:14 минутад 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөв. 

Тус сумын төвөөс зүүн зүгт 46.95N өргөрөг, 96.10E уртраг, Жаргалан сумын төвөөс 14 км-т газар хөдлөлт болж хүчтэй дуу чимээ гарсан нь Жаргалан болон Есөнбулаг сумын иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор чичирхийлэл мэдрэгдсэн газарт оршин сууж буй иргэдээс мэдээлэх хуудас бөглүүлж байгаа аж. 

Энэхүү газар хөдлөлт нь он гарснаас хойш хоёрдахь тохиолдол бөгөөд хоёрдугаар сарын 12-нд Эрдэнэ суманд 4,7 магнитутын хүчтэй газар хөдөлсөн юм. 


Холбоотой мэдээ