“Елан фарм” эмийн сан Нэгдсэн эмнэлэгт ариутгалын бодис, хувцас хандивлав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-17 16:49:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг “Елан фарм” эмийн сан аймгийн Нэгдсэн эмнэлэгт 50 литр ариутгалын спирт, 10 ширхэг санитол, 10 ширхэг халдвар хамгааллын хувцас хандивлалаа.

Хандивын зүйлсийг эмийн сангийн дэд захирал К.Серик өнөөдөр эмнэлгийн удирдлагад хүлээлгэж өгөв. "Амьсгалын замын болзошгүй халдвараас сэргийлэх нөөц бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа юм.

Иймчухал үед сэтгэлээрээ тусалсан сайхан залууст баярласан талархсанаа илэрхийлэхийн сацуу бусад төрийн бус байгууллага хувь хүмүүсийг уриалж байна" хэмээн Нэгдсэн  эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжанд хэллээ.  

Холбоотой мэдээ