Хурдан морьдын уралдаан зохион байгуулсан иргэдэд хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-19 11:29:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Аймгийн Онцгой комисс хуралдаж  дараах шийдвэрүүдийг гаргалаа.  Хөл хорио тогтоосон хугацаанд 

пс тоглоомын газар ажиллуулсан болон 18 цагаас хойш архи худалдсан борлуулсан гаж ахуйн нэгж байгууллага, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан худалдааны төв, морин уралдаан зохион байгуулсан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ.

Цаашид хяналт шалгалтыг эрчимүүлж захирамж, шийдвэр зөрчсөн байгууллага, иргэдийг олон нийтэд мэдээлж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцална.

 Томоохон зах худалдааны төвүүдийг хуваарийн дагуу нэг хоног амрааж ариутгал хийх, амны хаалтыг орон нутагтаа үйлдвэрлэх талаар оёдлын цехүүдтэй уулзаж зөвшилцөх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллах, ариутгал, халдваргүйтлийн бодисын нөөцийг бүрдүүлэх, хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн ариутгал халдваргүйтлийг эрчимжүүлэх, иргэдийн биеийн халууныг хэмжихээр болов.

Ташрамд дурдахад,  энэ сарын долоонд Булган аймгийн Бугат сумын нутагт Орхон аймгийн уяачид морьд уралдуулсан юм. Морь уралдуулсан иргэдэд хариуцлага тооцохоор болов.

Холбоотой мэдээ