Төмөр замын тээврийн орлого өмнөх оныхоос 15 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-18 17:27:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын тээврээр энэ оны 1 дүгээр сард 2.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 172.5 (7.4%) мянган тонноор өсжээ. 


Төмөр замаар тээсэн ачаа өмнөх оныхоос 7.4 хувиар өсөхөд экспортын ачаа 257.1 (32.9%) мянган тонн, импортын ачаа 40.0 (15.8%) мянган тонн, дамжин өнгөрөх ачаа 17.9 (6.2%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. 


Тус салбарын тээврийн орлого 2020 оны 1 дүгээр сард 62.7 тэрбум төгрөгт болж, өмнөх сарынхаас 681.5 (1.1%) сая төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 (15.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтөд дамжин өнгөрөх ачаа болон уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа төмрийн хүдэр, цайрын баяжмалын тээвэрлэлтийн орлого голлон нөлөөлсөн байна.


Б.Содгэрэл

Холбоотой мэдээ