Хориг арга хэмжээгээр өрсөлдөгчдөө дарахыг оролдож байна гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-19 14:29:21

КАРАКАС. /TASS/. АНУ-ын Засгийн газар хориг арга хэмжээ авах замаар газрын тосны салбарт өрсөлдөгчдөөсөө бултахыг эрмэлзэж байна хэмээн үзэж байгаагаа Венесуэлийн Газрын тосны сайд Мануэль Кеведо мэдэгджээ.


“АНУ-ын Засгийн газар дэлхийн газрын тосны зэх зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн тогтолцоонд хяналт тавьж, өрсөлдөгчдөө дарахын тулд эдийн засгийн хөлсний алуурчин мэт аяглаж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Венесуэлээс газрын тос худалдан авсантай нь холбогдуулан Rosneft Trading S.A компани болон тус компанийн ерөнхийлөгч Дидье Касимирогийн эсрэг АНУ-ын Засаг захиргаа өнгөрсөн мягмар гарагт хориг арга хэмжээ авах тухайгаа мэдэгдсэн байна. Хар жагсаалтад оруулна гэдэг нь АНУ дахь хөрөнгийг  нь царцаах, Америкийн иргэн юмуу компаниудтай бизнес эрхлэхийг хориглоно гэсэн үг юм. 

Холбоотой мэдээ