Улаанбаатарт болох тоглолт хойшлогдох магадлалтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-20 10:49:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы үндэсний шигшээ багийн “Катар 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн Цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт 2020 оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт болох байсан товыг өөрчлөх магадлалтай болов.


Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2020.02.19/ Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгасан. Иймд Монгол, Японы үндэсний шигшээ багийн тоглолтын тов хойшлогдох аж.


Энэхүү тоглолтыг Япон даяар шууд дамжуулан үзүүлэх Японы “Фүжи” телевизийнхэн хил гаалийн онцгой хоригийн улмаас Монгол Улсад ирж, бэлтгэл ажлаа хийж чадаагүй байгаа юм.

Холбоотой мэдээ