Коронавирусний сэжигтэй тохиолдол байж болзошгүй хэмээн 37 настай эрэгтэйг тусгаарлав

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-20 12:26:52

Завхан/МОНЦАМЭ/.Хоёрдугаар сарын 19-нд 37 настай эрэгтэй биеийн байдлаар үзүүлэхээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ханджээ. Халдварын сэжигтэй тохиолдол байж болзошгүй хэмээн халдвартын тасагт түр тусгаарлаад байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Тус иргэн нь Гашуун Сухайт боомтод жолоочоор ажиллаж байсан бөгөөд хоёрдугаар сарын 6-наас 12-нд БНХАУ-руу Гашуун Сухайт боомтоор хил нэвтэрч, буцаж ирсэн байна. Одоогоор халуураагүй, харин уушгины хатгалгаатай хэмээн эмнэлэгт өөрийн биеэр хандсан аж.

Гашуун Сухайт боомтоор хил гарч ажиллаж байсан учраас, мөн  халдварын нууц үе байж болзошгүй хэмээн шинжилгээ авч дээжийг нь Улаанбаатар хот руу ХӨСҮТ-рүү явуулжээ.

Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Тэрээр хоёрдугаар сарын 13-нд Улиастайд хот хоорондын автобусаар ирсэн бөгөөд автобусанд хамт ирсэн 30 гаруй хүнийг гэрээр нь очиж ЭМГ-аас хянаж байгаа гэв.

 

Холбоотой мэдээ