Урд чиглэлийн автозам шуургатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-02-20 19:17:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урд чиглэлийн Улаанбаатар-Хөшигийн хөндий-Мандалговь-Даланзадгадын автозамын уулзвар явган шуургатай байна

А40 дугаартай дээрх чиглэлийн автозамын уулзвар өнөөдөр 13.00-15.00  цагийн байдлаар явган шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Тиймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг АТҮТ, ТЦА-наас анхааруулж байна.

Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн зам, Баян даваа орчимд яг одоо авто замын гадаргуу цас ихтэй, халтиргаа, гулгаа үүссэн байдалтай байна. 


Өнөөдөр 2 дугаар сарын 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуургатай байна. Маргааш буюу 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


Холбоотой мэдээ