Мөрөн сумын дөрвөн чиглэлд зам хаана

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-21 11:14:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой комиссын есдүгээр хуралдаанаар  энэ оны хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08.00 цаг хүртэл Мөрөн сумаас гарах, орох бүх хөдөлгөөнийг дөрвөн чиглэлд хаахаар шийдвэрлэв.

Аймгийн Онцгой комиссоос коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн Шуурхай албыг байгуулан 24 цагаар тогтмол ажиллуулж байна. Битүүний өдрөөс эхлэн Мөрөн сумын Хилэнтийн гүүр, Үертийн ам, Нисэх болон Хатгал чиглэл, Хүндэтгэлийн хаалга гэсэн 4 чиглэлд зам хааж хяналтын пост ажиллана.

Иймээс ард иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, төр засгаас гаргаж буй тогтоол шийдвэрийг мөрдөж сар шинийн баярын өдрүүдээр өргөн дэлгэр золголт тэмдэглэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд анхааруулав.

Холбоотой мэдээ