Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-02-23 07:19:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.


2020 оны 2 дугаар сарын 23-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ,  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг,  говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.


Холбоотой мэдээ