Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-24 19:45:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил ард иргэддээ хандаж дараах уриалга гаргалаа.

Тэрээр уриалгадаа “Нутгийн зон олон, азай буурлууд, ахан дүүсээ!

Та бүхэндээ XUII жарны төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын амар мэндийг айлтган мэндчилье.

Дэлхий нийтийг цочроогоод байгаа аюулт өвчнөөс өөрийгөө, гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалж улс, аймгийн онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн гэр бүлийнхээ хүрээнд хаврын тэргүүн сарын шинийн нэгнээ угтахыг уриалж байна” гэжээ.

Холбоотой мэдээ