“МНЧ” эмийн сангаас 500,0 мянган төгрөгийн эд зүйлс хандивлалаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-28 19:30:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “МНЧ” эмийн сангийн хамт олноос коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, 500,0 мянган төгрөгийн өртөг бүхий ариутгал хадваргүйтгэлийн иж бүрэн хувцас, гар ариутгагч, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хандивлалаа.

Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, иж бүрэн хувцасны хэрэгцээ их байгаа энэ үед  Ч. Мөнхдалай захиралтай тус эмийн сангийн хамт ийнхүү сэтгэлийн хандив өргөсөн нь цаг үеэ олжээ.

Хандив гардуулах үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ хэлсэн үегэндээ “Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа энэ үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлж буй танай хамт олонд талархал илэрхийлье, энэхүү хүлээлгэн өгсөн дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийг шуурхай штабаар дамжуулан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэнэ” гэлээ. 

Холбоотой мэдээ