Халдварын дэгдэлт үүссэн тохиолдолд даван туулах чадавхийн үнэлгээ хийв

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-29 12:36:19

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар Увс аймагт орж ирсэн үед тархах эрсдэлийг үнэлэх, халдварын дэгдэлт үүссэн тохиолдолд даван туулах чадавхийн үнэлгээг аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяраар ахлуулсан 15 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн байна.

ЭМЯ-наас хийсэн эрсдэлийн үнэлгээгээр коронавирусний халдвар орж ирэх хамгийн эрсдэл өндөртэй аймгаар Дорноговь, Өмнөговь, Увс аймаг оржээ. Эрсдэлийн үнэлгээг хийснээр халдвар орж ирсэн үед авах арга хэмжээ, зөвлөмж, үйл ажиллагааг тодорхой болгож, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийж, эдийн засгийн хэмнэлттэйгээр даван туулахад эрсдэлийн үнэлгээний ач холбогдол оршиж байгаа аж.

Эрсдэлийн үнэлгээг гаргасны дараа бүх суманд албан тоотоор хүргүүлж, сум өөрсдийн эрсдэлийн үнэлгээг гаргах юм байна.

Холбоотой мэдээ