Улаан загалмайн нийгэмлэг 2700 ширхэг амны хаалт оёжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-03 13:44:34
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн ажилчид нэг сарын цалингаа цуглуулан сайн дурын идэвхтэн гишүүдтэйгээ хамтран 2700 ширхэг амны хаалт оёжээ. Түүнийгээ зорилтот бүлгийн иргэдэд өгсөн байна.

 

Мөн тус хорооны дэргэдэх Малчдын зөвлөл, ХХААГ-ын Хөдөө аж ахуйн алба, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ-ын ажлын албанаас гаргасан малчдын судалгааг үндэслэн малчдад бэлэн мөнгөний тусламж болон өвөлжилт хүндэрсэн өрхөд тэжээлийн туслалцаа үзүүлэх, өвөлжөө, худаг гаргаж өгөх ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ нь “Гамшгийн менежментийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу хийж буй ажлын нэг ажээ.  

Уг хөтөлбөрийн хүрээнд Улаан загалмайн нийгэмлэгийн дэргэдэх Гамшигтай тэмцэх баг, Гамшгийн зөвлөх баг хамтран коронавирусний халдвараас гэр бүлээ хамгаалах, вирусийн илрэх шинж тэмдэг, гараа угааж, ариутгах заавар зөвлөгөөг иргэдэд өгч байна. 

Холбоотой мэдээ