Увс аймгийн МАН-ын хороо шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 16:24:02

Увс аймгийн МАН-ын хороо болон Улаангом сумын 12, Баруунтуруун сумын 4-р үүрүүд Шилдэг намын байгууллагаар шалгарсан байна.

Аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батсайхан Улаанбаатар хотноо очиж бага хуралдаа оролцох үеэрээ намынхаа удирдлагуудаас шагналаа гардаж авсан байна. Тэрбээр өнөөдөр Увс аймагт газардсан бөгөөд намын журмын нөхөд нь халуун баяр хүргэж, урам зоригтой угтаж авлаа.

Сонгууль ойртсон энэ үед Увс аймгийн МАН-ын хороо ажлаа идэвхжүүлж, аймаг орон нутагтаа өрнөж байгаа аливаа цаг үеийн ажилд сөрөг хүчний байр сууринаас хандаж, ялалт байгуулахын төлөө тууштай ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү  

 

Холбоотой мэдээ