Сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-03-09 07:27:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 15. Сумъяа гараг. Бага морь одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр.

Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ