Гэрийн ажиглалтад 29 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-10 11:21:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Орхон аймгийн хэмжээнд коронавирусний тандалт хийхээр тусгаарласан иргэн одоогоор байхгүй.

Өнгөрсөн хугацаанд тусгаарлалтад байсан 13 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусний халдвар илрээгүй байна.

Энэ оны хоёрдугаар сарын 19-нөөс хойш гадаадаас ирсэн иргэдийг гэрийн хяналтад авсан бөгөөд энэ хугацаанд 83 иргэн хяналтаас гарч 29 хүнийг гэрт нь үргэлжлүүлэн хянаж байна. Гэрийн хяналтад байгаа иргэдээс хамгийн сүүлийн хүн гуравдугаар сарын 20-нд хяналтаас гарах юм.

 

Холбоотой мэдээ