Өндөрхангай сумын эмэгтэйчүүд 500 ширхэг амны хаалт оёж хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-10 11:27:21

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэдийн дунд амны хаалт оёж хэрэглэх, зүүхийг уриалах, зөвлөх, туслах аяныг өрнүүлсээр байна.

Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдсээр байгаа юм. Тухайлбал, Өндөрхангай сумын "Номин хажид" ТББ-аас сумынхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран өөрсдийн оёсон 500 ширхэг амны хаалтыг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст гардуулан өглөө. Энэхүү аянд Хилийн 0245-р ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөл мөн нэгдэж, өөрсдийн оёсон 100 ширхэг амны хаалтыг хандивлалаа.

 

Холбоотой мэдээ