Төрийн үйлчилгээний цахим машин ирэх даваа гараг хүртэл ажиллахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-11 17:00:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс хуралдаж Засаг даргын А/159 тоот захирамж гарч энэ сарын 11-16-ны өдөр хүртэл нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цаг хүртэл байхаар тогтоож, ариутгал, халдваргүйтлийг тогтмолжуулж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа.

Мөн төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ / машины үйл ажиллагааг ирэх даваа гараг хүртэл түр зогсоолоо. Учир нь иргэд  ТҮЦ машинаас лавлагаа, мэдээлэл авахдаа хурууны хээгээ уншуулдаг тул “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ. Иймд иргэдийн лавлагаа мэдээллийг түргэн, шуурхай гаргаж өгөхийг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед байгууллагын ажиллагсдаа нэг дор олноор ажиллуулахгүй байх зарчмыг баримталж ажиллахыг чиглэл болголоо. 

Холбоотой мэдээ