Хөрөнгийн бирж ажилтнуудаа онлайнаар ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-12 13:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын Хөрөнгийн бирж ажлын тусгай горимд шилжжээ. 

Коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Монголын Хөрөнгийн бирж нийт ажилтнуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 3 дугаар сарын 12-31-нийг дуусталх хугацаанд ажилтнуудыг зайнаас бүрэн болон хэсэгчлэн ажиллуулах горимд шилжлээ. 

Тус хугацаанд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа 08:30-16:30 цагт хэвийн явагдах аж. Мөн эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд албан байгууллагууд болон иргэдээс “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн бичиг хэрэгт ирүүлэх албан тоот бичиг болон захидлыг doc@mse.mn цахим хаягаар хүлээн авч байгааг мэдэгдэв.


Холбоотой мэдээ