Архи, согтууруулах ундаа худалдсан зөрчилд тусгай зөвшөөрлийг цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-12 19:09:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/96 дугаар захирамжаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 30-ны өдрийг хүртэл хориглосон.

Энэ шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар аймгийн Цагдаагийн газраас тусгай зөвшөөрөлтэй 198 аж ахуйн нэгжид захирамжийг хүргүүлээд байна. Мөн Арвайхээр суманд хууль бусаар согтууруулах ундаа зарж борлуулж болзошгүй 30 цэгийг судалгаанд авч, телехяналтын камераар болон e.barimt-аар хяналт тавьж байгаа аж. Хэрэв захирамжийг зөрчиж, архи, согтууруулах ундаа худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрөлийг хүчингүй болгох хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэх юм.

Иргэдээс согтууруулах ундаа борлуулсан, түүгээр үйлчилсэн эсвэл хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарж борлуулсан зөрчлийн мэдээллийг 7032102, 70194558 дугаарын утсаар төлбөртэй авч байна.

Холбоотой мэдээ