АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ өөрчилсөнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-28 12:08:06

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүндээ өөрчлөлт оруулалгүйгээр өмнөх 0.25-0.5 хувийн түвшинд хэвээр байлгах шийдвэр гаргалаа.

Энэ тухай ХНС-ийн удирдлагуудын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ.

АНУ-ын Төвбанк зээлийн хүүг одоогийн түвшинд хэвээр үлдээх байх гэж “Bloomberg” агентлагийн явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчид таамаглаж байв.

Бодлогын хүүг 2015 оны 12 дугаар сард 0-0,25 хувиас 0.25-0.5 хувь болгож өсгөж байв. Энэ нь 2008 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх долоон жилийн хугацаанд хадгалагдсан хамгийн доод үзүүлэлт аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ