Орхон аймагт зургаан иргэн эмнэлгийн, 49 иргэн гэрийн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-16 19:18:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Онцгой комиссын дэд дарга, хурандаа Г.Ганбаатар, ЭМГ-ын дарга М.Мөнхцэцэг нар өдөр бүр  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Өнөөдрийн байдлаар зургаан иргэн “Эрдэнэт” сувиллын цогцолборт, 49 иргэн гэрийн тусгаарлалтын ажиглалтад байна.

Өнгөрсөн баасан гаригт дээрх иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч 14 хоногийн хугацаатай ажиглалтад байх юм.

Өнгөрсөн хугацаанд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор хяналтын долоон пост ажиллуулжээ. Мөн хотын төв, үйлчилгээний газруудыг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна.

ДЭМБ-аас “COVID 19” халдвараас урьдчилсан сэргийлэхийн тулд дэлхийн улс орнууд цаашид бэлэн байдлаа эрчимжүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгах, вирус илэрсэн тохиолдолд хамрах хүрээг яаралтай хумих гэсэн чиглэл өгсний дагуу ажиллаж байна гэж ЭМГ-ын дарга мэдээллээ. 

Холбоотой мэдээ