Тэс суманд 5945 төл бойжиж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-17 13:07:06

Увс /МОНЦАМЭ/. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор Тэс сум 287902 толгой мал тоолуулсан байна. Энэ онд 127971 хээлтэгч мал төллөхөөс энэ сарын 16-ны байдлаар 6332 толгой эх мал төллөөд байна.

Энэ нийт хээлтэгчийн 4,9 хувийг эзэлж байгаа аж. Тус суманд одоогоор 5945 төл бойжиж байгаа бөгөөд 387 төл хорогджээ.

Тэс суманд том малын зүй бусын хорогдол 688 гарсан байна.

Тус сум нь Увс аймгийн хамгийн олон малтай сум бөгөөд адуу, үхэр, хониныхоо тоогоор аймагтаа тэргүүлдэг юм. 

Холбоотой мэдээ