Японы Засгийн газар Иранд тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-17 15:56:52

ТОКИО. /NHK/. Иранд коронавирусний халдварын тархалттай тэмцэхэд нь туслах зорилгоор 2.5 тэрбум иен буюу 23.5 сая орчим ам.доллар олгохооор төлөвлөж байна гэж Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу мэдэгдсэн байна.  


“Иранд халдвар авсан хүний тоо 15 мянга дөхөж, БНХАУ болон Итали улсын дараа гуравдугаар бичигдэж байгаа билээ. Тус улсад халдвар хурдацтай тархаж байгаад олон улсын хамтын нийгэмлэг бүгд санаа зовж байгаа” гэж тэрбээр Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.


Японы Гадаад хэргийн сайд мөн Иранд “технологийн хамтын ажиллагаа, түүнчлэн эмнэлгийн ажилтнууд, эмнэлгүүд, тусгаарлах болон бусад газруудад эд материалын дэмжлэг хэрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Япон улсаас олон улсын байгууллагуудад шилжүүлэхээр төлөвлөж буй 15.5 тэрбум иен буюу 145.6 сая ам.доллароос дээрх мөнгийг Иранд хуваарилах аж.


Ираны эрх баригчдын өгсөн хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 15 мянга дөхөж, 853 хүн нас барсан байна.

Холбоотой мэдээ