14 сумын өндөржүүлсэн бэлэн байдалтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-17 16:34:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын орлогч болон хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг 14 суманд ажиллаж, сумдын нөхцөл байдал, өндөржүүлсэн байдалтай танилцан ажлын тайлангаа аймгийн Онцгой комисст танилцууллаа.

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр УОК болон аймаг орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийн хэрэгжилт, нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Энэ үеэр сумдын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг сумын шуурхай штабт, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг хяналтын постод 24 цагаар тасралтгүй ажиллуулах чиглэл өгсөн аж.

Мөн тусгаарлах эмнэлэг, ажиглах байрны нөхцөл байдал, эмнэлгийн тусламж, хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын бэлэн байдал, эмч, эмнэлгийн хэрэгслийн боломж, нөөцтэй танилцан анхааруулга зөвлөмж өглөө гэж аймшгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ