Улаанбаатарт хур тунадас орохгүй

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-03-18 07:20:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байна.

2020 оны 3 дугаар сарын 18-ны 8-20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 0 хэм орчим дулаан байна.

Холбоотой мэдээ