Даланзадгад Дулааны Цахилгаан Станцын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 16:21:14

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж болон холбогдох албаны хүмүүс Даланзадгад Дулааны Цахилгаан Станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус байгууллага нь  Өмнөговь аймгийн хэмжээнд 23 хувийг нь цахилгаанаар хангаж байгаа бөгөөд аймгийн төвийг 100 хувь дулаанаар ханган ажиллаж байгаа юм. Мөн орон нутгийн төсвөөс удаа дараагийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна. Тухайлбал 470 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулаан дамжуулалтын төхөөрөмжийг сайжруулж хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлсэн ажээ.

Өмнөговь аймгийн хувьд олон жилийн турш гэрэл цахилгааны бэрхшээлтэй тулгарч ирсэн ч Таван толгой Даланзадгад чиглэлийн 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/33/10 кв-ын дэд станц бүрэн ашиглалтанд орсноор Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Булган, Баяндалай, Номгон, Манлай сум байнгын гэрэл цахилгаантай болсон билээ.

Мөн сүүлийн гурван жилд эрчим хүчний салбарт 19,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ