Киргизэд коронавирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-18 14:19:01

БИШКЕК. /TASS/. Киргиз улсад коронавирусний халдварын гурван тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Космосбек Чолпонбаев Бишкект болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Халдвар авсан гурван өвчтөн Саудын Арабад мөргөл үйлдээд ирсэн хүмүүс бөгөөд эдгээр тохиолдол Киргизийн Жалал-Абад мужид бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар вирусний халдвар бусад нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэж Киргизийн Эрүүл мэндийн сайд мэдээллээ.


Холбоотой мэдээ