200 гаруй тонн хог хаягдал цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт нийтийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн МХГ-аас Жаргалант суманд
үйл ажиллагаа явуулж буй 9 зах, худалдааны төвд цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийх үүрэг чиглэл өгчээ.
Одоогийн байдлаар 3 зах
ил задгай хог хаягдлаа цэвэрлэн
ачуулж,
1100 мкв талбайд ариутгал хийсэн байна.
Мөн нийтийн хог
цэвэрлэгээний ажлыг 105 байгууллагын ажилтан, албан хаагч үе шаттай зохион
байгуулсан. Улмаар нийт 200
гаруй тонн хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.