Сурагчдын дунд цахим уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 17:28:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сурагчдын дунд гар зураг, захидал, эсээ бичлэгийн уралдааныг зарлажээ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулж, гэртээ байгаа хүүхэд, багачуудын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах зорилгоор бага, дунд, ахлах анги гэсэн 3 ангилалд цахим уралдааныг зарлаж байгаа юм.

Уралдаанд “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт гар зураг, “Аавдаа” бичсэн захидал, “Эх орны үнэ цэн” эсээ бичлэгээр оролцох бөгөөд бүтээлийг 3 дугаар сарын 30 хүртэл хүлээн авах аж.

Холбоотой мэдээ