Залуу малчин өрхөд 10,2 мянган мал олгожээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-03-26 16:43:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт сүүлийн гурван жилд залуу малчин 139 өрхөд хонин толгойд шилжүүлснээр 10277 мал олгожээ.

-Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийтдээ 629,0 сая төгрөгөөр малжуулах арга хэмжээ авч нэг өрхөд дунджаар 90 толгой мал олгодог. Нэг хонийг дунджаар 61,2 мянган төгрөгөөр худалдан авсан гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Батжаргал мэдээлэв.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөр Орхон суманд найман өрхөд 640 толгой мал олгосон байна. Тус сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ:

-Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс гадна улс, аймгийн аварга, мянгат малчдыг нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийг малжуулах аяныг идэвх санаачилгатай өрнүүлж байна. Малчдын сайн санааны дэмжлэгээр сумын хэмжээгээр 82 өрхөд 3000 шахам толгой мал олгосон гэж ярилаа.

Холбоотой мэдээ