"Эх дэлхийн цаг"-т нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-28 16:07:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас ард иргэдийг байгаль эхийн дуу хоолой болж “Эх дэлхийн цаг”-т нэгдэн 60 минут гэрлээ унтраахыг уриаллаа.


Говь-Алтай аймаг анх 2010 онд нэгдэн ийнхүү арав дахь удаагаа албан ёсоор оролцох гэж байна. “Эх дэлхийн цаг-2020” гуравдугаар сарын 28-ны бямба гарагт үдшийн 20:30 минутад дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ. 


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог юм.


Холбоотой мэдээ