АНУ-ын Батлан хамгаалах яам 8000 амьсгалын аппарат худалдаж авна

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2020-03-31 18:21:46
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Батлан хамгаалах яам коронавирустэй тэмцэхэд зориулж 8000 ширхэг амьсгалын аппарат худалдаж авахаар төлөвлөжээ.


Тус яамны мэдээлснээр, амьсгалын аппаратыг худалдаж авахад 84 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс өмнө хоёр мянган ширхэг амьсгалын аппарат худалдаж авна хэмээн мэдэгдсэн юм.


Цар тахалд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа АНУ-ын Нью-Йорк муж улсад амьсгалын аппарат хамгийн их шаардлагатай байгаа аж. 


Холбоотой мэдээ