Зэрлэг ан амьтдад идэш тэжээл хүргэжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-31 20:19:28

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-24-нд аймгийн ихэнх нутгаар цас орсны улмаас зэрлэг ан амьтад идэш тэжээлгүйдэх болсон байна. Иймээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнууд Түргэн сумын Хиргэнэ, Эмч, Атар зэрэг газарт өвс тэжээл, давс хужир хүргэж зэрлэг амьтдын амьдрах орчинд дэмжлэг үзүүлсэн байна. Биотехникийн арга хэмжээ авсан газруудад 30-40 см зузаан цастай байжээ.

Хэдийгээр энэ өвөл дулаахан, цас багатай жил болсон ч саяны орсон цасны улмаас Увс аймагт хаваржилт хүндэрч эхлээд байна. Хэрвээ цаг агаар дулаарахгүй энэ хэвээрээ байдал удаан үргэлжилбэл зарим газраар мал аж ахуйн хаваржилт төдийгүй, зэрлэг ан амьтад зутарч мэдэхээр байна. 

Холбоотой мэдээ