БНСУ-аас ирэх иргэд суудлаа баталгаажуулна уу

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-04-01 14:16:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 4 дүгээр сарын 2-нд хийхээр болсон.


Иймд бүртгүүлсэн иргэд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 1-ний өдрийн 15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. 

 

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,

0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 000 төгрөг буюу нийт 630 000 төгрөг байна. 


Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.


Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.


Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ