СЭЛЭНГЭ: Тужийн нарсанд жил бүр 12 га талбайг ойжуулах хөтөлбөрт гарын үсэг зуржээ

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2025-10-15 14:28:49

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Юхан-Кимберли” ХХК, MSD (Mongolia Star Distribution) компанитай хамтран Сэлэнгэ аймаг дахь Тужийн нарсанд жил бүр 12 га талбайг ойжуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, дурсгалын мод тарьж байгаа юм.

 

Энэхүү мод тарих ажлыг орон нутгийн ойн мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байна.

 

Тус компани нь байгаль орчныг хамгаалах чиглэлд "Уул, усаа ногоон байлгая" аяныг 1984 онд эхлүүлэн 50 сая гаруй мод тарьж, ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлж иржээ.

 

Одоогоор тус компани нь Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт 3250 га ойн түймэрт шатсан талбайг ойжуулж, 11 сая нарс мод тарьж, ойжуулалтын дараах арчилгааг хийгээд байна.  

 

Мөн 1100 га таримал ойд арчилгааны огтлолт хийх, таримал ойн бүтээмж, тэсвэрлэх чадварыг сайжруулах төсөл хэрэгжүүлж, урт хугацааны мониторинг судалгаа хийн таримал ойн менежментийг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад тусалж байгаа юм. 

Холбоотой мэдээ