450 байгууллага, аж ахуйн нэгжид ариутгал халдваргүйтгэл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-02 17:42:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйтгэл, шавж, мэрэгч устгалын тусгай зөвшөөрөл бүхий гурван мэргэжлийн компанийн зургаан хүн нийт 20 өдөр ажиллаж, 1789,8 литр бодис зарцуулсан байна.

Энэхүү ажлыг хийхдээ аймгийн төв болон хөдөөгийн 16 сумын нийт 450 байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн худалдаа үйлчилгээний газрын 2675 объектын 178984,4 м.кв талбайд халдваргүйтгэл хийжээ. 

Холбоотой мэдээ