ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-04-07 07:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 7-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн 96 хуудас материалыг Улсын Ерөнхий Прокурорт хүлээлгэн өгнө. Утас: 88100660 88744696

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.30 цагт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ дахь АН-ын зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрийг танилцуулна.

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Hera Holding” компаниас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн хамгаалал ноцтой зөрчигдөж буй” сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт Ургамал судлалын эрдэмтэд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт хүсэлт хүргүүлэх талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ