УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-02 09:13:02

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, энэ 7 хоногт хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүд дээр байр сууриа нэгтгэх юм.

Шаардлагатай тохиолдолд чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааныг зарлан хуралдуулахаар болсон байна. Учир нь өнөөдөр "Шударга ёс" эвслийн бүлгээс цэцийн дүгнэлттэй холбогдуулан авсан 5 хоногийн завсарлага өндөрлөж буй. Иймд сонгууль ойртсон энэ өдрүүдэд УИХ сонгуулийн тогтолцоотой холбоотой шийдвэрээ гаргах нь чухал асуудал болоод байна.

Б.Туул

Холбоотой мэдээ